Thursday, October 29, 2009

зөвлөгөө

Зуун наст үрэвсэл намдаах чавдартай
Зуун наст буюу алоэг "Тасалгааны ургамлын хаан" хэмээн нэрлэдэг. Энэ ургамал эмчилгээний өвөрмөц чадвартай. Монголчууд бид энэхүү ургамлыг зуун наст хэмээн нэрлэсэн нь хүний насыг уртасгаж, элдэв өвчнөөс хамгаалдаг гэдгийг илтгэж байгаа хэрэг билээ.
Алоэг ургуулахад онцгой арчилгаа шаардлагагүй. Энэ ургамал урагшаа буюу зүүн тийш харсан гэрэлтэй, дулаан цонх, цэвэр агаарт дуртай. Энэ ургамлыг навчны нь уртын хагастай тэнцэх диаметртэй, шавар саванд суулгаж, цөөн усалж, үе үе салхилуулж байх хэрэгтэй. Зуун настыг сэрүүн өрөөнд байрлуулдаг бол аль болох цөөн услах ёстой. Услах усаа нэг хоног тасалгаанд байлгана. Хүйтэн усаар усалбал даарч, хөрс нь өмхийрдөг байна.Алоэгийн эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн 3000 гаруй жилийн өмнөөс мэддэг байв. Энэ ургамлын шүүслэг эдэд антрагликозид, давирхайлаг бодис, эфирийн тос, фермент, гашуун амт, витаминууд, фитонцид агуулдаг. Энэхүү өвөрмөц ургамалд хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20 нь агуулагддаг гэнэ. Харин саяхнаас эрдэмтэд алоэгаас ховор, хүнд хэлбэрийн нүүрс ус болох ацеманнаныг илрүүлжээ. Энэхүү бодисыг ханиад, улаан бурхан, шарх, хортой болон хоргүй хавдар, тэр ч бүү хэл ДОХ-ыг хүртэл эмчлэхэд хэрэглэдэг байна. Алоэ нь бие махбодыг гайхалтайгаар эрүүлжүүлж, залуужуулж, бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ ургамал нь гоо сайханд юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болдог билээ.Алоэгийн шүүс тайвшруулах, нянд тэсвэртэй болгох, нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байна. Алоэ нь шархны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг намдааж, ходоод, элгэнд сайнаар нөлөөлнө. Мөн шарх, сорви, түлэгдэлтэд тустай бөгөөд эритроцит, гемоглобин, лейкоцитийг нэмэгдүүлдэг давуу талтай.Алоэгийн бэлдмэлийг янз бүрийн өвчний үед тайвшруулах зорилгоор хэрэглэхээс гадна бие махбодын эсэргүүцлийг сайжруулах зорилгоор уудаг байна.Алоэ болон түүгээр хийсэн эм бэлдмэлийн сөрөг заалт. Нойргүйдэлд орохгүйн тулд алоэгийн бэлдмэлийг оройн 19 цагаас хойш хэрэглэдэггүй. Цөсний хүүдий, бөөр, элэгний өвчин, даралт ихдэх, зүрх судасны хүнд хэлбэрийн өвчин, шамбарам, савнаас цус алдах, жирэмсний үед алоэгийн бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.Мөн түүнчлэн ходоод гэдэсний хурц хэлбэрийн өвчтэй хүмүүс алоэгийн бэлдмэл хэрэглэж болохгүй. Хавдрын өвчний үед алоэг болгоомжтой, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.Алоэг бэлтгэх арга. 15 сантиметрээс доошгүй урт навчтай зуун настыг эмийн түүхий эд болгон ашигладаг. Ерөнхийдөө гурваас дээш настай ургамал илүү үр дүнгээ өгнө. Алоэг өвөл, хаврын улиралд хэрчиж авна. Зуун настын сайн чанарын шүүс гарган авахын тулд ургамлаа зүсэхийн өмнө хоёр долоо хоног услахгүй байх хэрэгтэй. 3-5 настай алоэгийн бүтэн навчны угаар нь авч, хар өнгийн цаасаар ороож, Цельсийн 4-8 хэмийн дулаантай харанхуй газар (хөргөгчний доод талын тавиур байж болно) хоёр долоо хоногийн турш байлга. Дараа нь үүнийгээ буцалсан бүлээн усаар угааж, жижиглээд, усанд 1:3-ийн харьцаатайгаар хийгээрэй. Энэхүү бэлдмэлээ харанхуй, сэрүүн газар 1.5 цаг байлгана. Бэлэн болсон шүүсийг шүүж аваад хэрэглэнэ.
Хэвлэх Хаах
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

No comments:

Post a Comment