Saturday, November 7, 2009

блог мн сайтын тухай

BlogMN.Net сайт нь үнэ төлбөргүй блогийн үйлчилгээ үзүүлэгч сайт юм.
Уг сайт 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн. Анхны бүрэн Монгол хэл дээрх блог түгээгч сайт болов уу.

Нээлттэй, чөлөөт мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур багануудын нэг тул жирийн иргэн хүнд ч үнэ төлбөргүй мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг нээж өгөх, цензургүй бодит мэдээллийн хэрэгсэлтэй болох, мөн мэдлэг мэдээллээ солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр бий болгохоор зориглон dusal.net веб сайтын зүгээс blog.dusal.net нэртэйгээр энэхүү сайтаа анх нээж, хөгжүүлж эхэлсэн билээ.

Одоо ч бид энэхүү зорилго зарчмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах, Монгол улсын болоод олон улсын хууль дүрмийн дагуу, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан сайтаа эрхлэн явуулахыг, агуулга, оруулж буй мэдээллүүдэд тодорхой хэмжээнд хяналт тавихыг хичээдэг. "Цензургүй" гэдэг үгийг хууль зөрчинө гэсэн үг гэж бид боддоггүй. Тиймээс бид энэ талаар үйлчилгээний нөхцөл тохиролцоо хийдэг ба, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Магадгүй зарим цөөн тохиолдолд Монгол улсад ашигтай гэж үзвэл бид үйлчилгээний нөхцөл зөрчсөн блогуудыг хориглохгүй үргэлжлүүлэн хөтлүүлэх, зарим блогийг тухайн үед нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулан хориглох боломжтой. Гэсэн ч бусад олон Монгол болоод гадаад сайтууд байдаг тул манайх дээр байрлах боломжгүй блогоо ч өөр сайт руу нүүлгэж зөөх боломжуудыг ч бид олгодог.

Уг сайтыг анх сайн дураараа нэгдсэн оюутан залуус үүсгэсэн ба энэхүү сайт нь өөрөө бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл ажиллаж ирлээ.
Олон дутагдалтай тал, давуу талууд, алдаатай, оноотой зүйлстэйгээ одоог хүртэл ажилласаар байна. ярзайтал инээх Цаашдаа dusal.net сайтын зүгээс веб серверээ сайжруулах болон бусад хөгжүүлэлтдээ зориулан бизнесийн зарим үйл ажиллагаануудыг төлөвлөж байгаа. Хамгийн эхнийх нь бизнес ангиллын блог, веб сайтын үйлчилгээг төлбөртэй байдлаар нээн ажиллуулахаар ажиллаж байна.

Манай сайт нь улс төрийн болоод өөр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хамаардаггүй бөгөөд аль болох иймэрхүү хамаарлаас хол байх үүднээс сервер болоод эдийн засгийн хувьд бусдаас дэмжлэг авалгүй одоог хүртэл бидний өөрсдийн дотоод боломждоо тулгуурлан ажиллаж ирсэн тул санхүүгийн болоод, техникийн тал дээр зарим нэг асуудалтай тулгарч байсан, одоо ч зарим нэгэн асуудалтай байдаг. Гэхдээ бид бууж өгөхгүй бүх чадах чинээгээрээ хичээн ажиллах болно. баярлах

Бидний талаар илүү ихийг мэдэх, асууж лавлах зүйл танд байгаа бол манай мэйл хаяг, блогийн маань сэтгэгдлийн талбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно.
Мөн та техникийн боломжийн хувьд хамгийн эрх чөлөөтэй, хамгийн олон боломжийг агуулсан, хамгийн чөлөөтэй, боломжийн тохилог манай сайт дээр блогоо нээн хөтлөхийг бид урьж байна.

BlogMN сайт нь PHP+MySQL+AJAX зэрэг орчин үеийн технологи ашиглан вебийн хөгжүүлэлтээ явуулдаг. Тогтмол гишүүд, хэрэглэгчидтэйгээ холбоотой байж шинэчлэлт, хөгжүүлгүүдийг хийж явдгаараа бусад сайтаас онцлог, давуу талтай гэж хэлж болно. Та манайхаас олон олон илүү давуу талуудыг хэрэглэж үзээд олж мэдрэх болно гэдгийг бид танд амлаж байна ирмэх

Сануулга болон нэмэлт

1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг 
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? 
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл 
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete