Monday, November 23, 2009

чингэлтэй дүүргийн засаг даргын тамгийн газрын төрийн захиргааны хэлтэс

   Төрийн захиргааны хэлтэс нь нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, хүний нөөцийн удирдлага,
хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн мэдээлэл, соёл, хэвлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, гадаад харилцааны асуудлаар дэмжлэг үзүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, эдийн засаг нийгмийн бодлого, засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийх, үр дүнг тооцох, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт сахиулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /тэргүүлэгчид, тэргүүлэгчдийн дарга/ , Чингэлтэй дүүргийн Засаг дарга байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

No comments:

Post a Comment