Saturday, November 7, 2009

бидний хайртай ерөнхий сайд

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд гэж хэн бэ?


-Монголын ард түмэн түүнээс юу хүлээж байна вэ-

МАХН-ын дарга С.Баяр намынхаа бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зарлахдаа “Манай танхимын сайд нараас хэн нь ч энэ албан тушаалыг хашиж чадах байлаа” гээд намынхаа сайд нарыг нэгбүрчлэн нэрлэсэн. Гэхдээ Гадаад хэргийн сайд С.Батболдыг нэр дэвшүүлсэн. Үнэн хэрэгтээ бол олон нийт түүнийг тийм ч сайн мэдэхгүй.
Анх 2000-2004 онд МАХН Засгийн эрх барьж байх үед Гадаад хэргийн дэд сайдын албан тушаалд томилогдсоноор түүний улс төрийн карьер эхэлсэн. Гэвч гадаад бодлогын талаар хүн бүр мэдэхгүй шиг Гадаад хэргийн сайд асны талаар ч бас бага мэднэ.

Аливаа хүн өөрөөсөө гадна хэр олон хүнийг тойрогтоо багтааснаар түүний нийгмийн үнэ цэнэ хэмжигддэг. Зарим хүн зөвхөн өөрийгөө тойруулан тойрог зурсан байхад зарим нь гэр бүлээ багтаасан, өөр бусад нь ах дүү хамаатан садан, найз нөхдөө, бүр нөгөө хэсэг нь хамт ажиллагсдаа, маш цөөн хүн улс орноо бүхэлд нь багтаан гортиг зурсан байдаг аж. Тэр тойрогт нь багтаж байгаа хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ улстөрч, удирдагч хүн хамгийн том тойргийг зурдаг байх нь. Энэ удаад ч гэсэн С.Баярын нэрийг дурдахгүй бол өнгөрч болохгүй. Сүүлийн 19 жилд засаг тэргүүлсэн Ерөнхий сайд нараас хамгийн том тойрог зурсан нь энэ хүн байх гэж харагддаг. МАХН-ыг түүн шиг зангидаж чадсан хүн одоогоор гараагүй, мөн хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулахаар намаа шахсан зэргээс нь ч харсан. Тэр утгаараа С.Батболд бол С.Баярын тойрогт багтсан хүн. Харин С.Батболд гэдэг хүн өөрөө хэр цараатай гортиг татсаныг бид нэг их удаан хүлээхгүйгээр харах байх.

Сүхбаатар гэдэг аавтай, Янжмаа нэртэй ээжтэй. Бүр өвөө нь хүртэл “Цагаан дээлт” ахтай амьдай гэж байгаа. Анх удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө энэ хоёр, гурван нэрээр хөөрхөн “пиар” хийгээд амжсан. Дамдины Сүхбаатарын Батболд гэж…

Боловсролын хувьд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Дипломатын академи, Лондоны бизнесийн дээд сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч, дипломатч мэргэжилтэй. Англи, франц, орос хэлтэй. Энэ утгаараа Монгол Улсын өмнөх Ерөнхий сайдуудаас хамгийн өндөр боловсролтой нь. Ц.Элбэгдоржийг эс тооцвол өмнөх Ерөнхий сайд нар дотор хоёроос дээш дээд сургууль төгссөн, тэр дундаа баруунд боловсрол олсон хүн бараг байгаагүй.

No comments:

Post a Comment